card

1.ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1-1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь www.naadbrand.com вэб сайт (цаашид “сайт” гэх) –ын үйлчилгээтэй холбоотой талуудын эрх үүрэг, оролцоог тодорхойлоход оршино. Сайт нь барааг худалдан авагчдад таниулах, худалдах үйлчилгээг үзүүлнэ.

2. БАРАА ХУДАЛДАН АВАХ
2-1. Худалдан авагч нь сайтад байршуулсан бараатай танилцан, худалдааны нөхцлийг нь зөвшөөрч захиалахад худалдагч түүний захиалгыг хүлээн авч баталгаажуулснаар талуудын хооронд гэрээ байгуулагдана.

2-2. Сайт нь худалдан авагчид худалдан авсан барааныхаа төлбөрийг хийх олон төрлийн төлбөрийн хэрэгслийг санал болгоно.

2-3. Худалдан авагч нь худалдан авсан барааныхаа төлбөр хийхдээ мэдээллийг буруу оруулснаас үүдэн гарах эрсдлийг худалдан авагч бүрэн хариуцна.

2-4. Худалдан авагч нь барааг захиалсны дараа тодорхой хугацааны дотор барааны төлбөрийг заасан дансанд төлөхгүй бол компани уг захиалгыг цуцалж болно.

2-5. Хүдалдан авагч нь бараа худалдан авахад төлөх нийт үнийн дүнд барааны үнэ, бараа хүргэлтийн үнэ багтана.

3. ХУДАЛДАН АВСАН БАРААГ ХҮРГЭХ
3-1. Төлбөрийн хэлбэр нь БЭЛНЭЭР, ДАНСААР, КАРТААР байж болох ба хот дотор захиалга авснаас хойш 1 цагийн дотор хүргэнэ.

3-2. Хүргэлтийн хуваарь 7 хоногт өглөө 9:00 - орой 8:00 хүртэл хийгдэнэ. 


4. ХУДАЛДАН АВАЛТЫГ ЦУЦЛАХ
4-1. Худалдан авагч нь худалдан авсан барааг хүргэлтэнд гаргахаас өмнө “Хүргэлтэнд бэлтгэл” төлөвтэй үед тухайн худалдан авалтыг цуцалж болно. Хэрэв худалдан авсан бараа хүргэлтэнд гарч “Хүргэж буй” төлөвт шилжсэн тохиолдолд худалдан авалтыг цуцлах бус бараа “буцаах” боломжтой. Энэ тохиолдолд бараа хүргэлтийн ба буцаасан 2 талын хүргэлтийн төлбөрийг худалдан авагч хариуцна.

5. БАРААГ БУЦААХ, СОЛИХ НӨХЦӨЛ
5-1. Худалдан авагч нь барааг хүлээн авснаас (хүргэлт дууссан) хойш 48 цагийн дотор 77118844 утсаар захиалга өгснөөр буцааж сольж болно.

5-2. Бараа буцаах, солиход гарах зардлыг тухайн нөхцөлийг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал: бараа гэмтэлтэй, буруу бараа илгээсэн бол худалдагч тал хариуцна. Харин худалдан авагчаас шалтгаалан буцаах, солих тохиолдолд худалдан авагч хариуцна.

5-3. Барааг зөвхөн ижил төрлийн бараагаар солих солино

5-4. Худалдан авагчийн солихыг хүссэн бараа худалдагчид байхгүй тохиолдолд талууд харилцан тохиролцож барааг буцааж болно.

6. ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ
6-1. Худалдан авагч худалдан авалтаа цуцалсан, барааг буцаасан тохиолдолд сайт нь тухайн барааны үнийг ажлын 3 хоногийн дотор худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.

6-2. Буцаасан барааны буцаалтын төлбөрийг худалдан авагч хариуцах байсан ч худалдан авагч буцаалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд бараа хүргэлт ба буцаалтын төлбөрийг барааны үнээс хасч шилжүүлнэ.

6-3. Худалдан авагч барааны төлбөрийг интернет банкны ДАНСААР төлсөн бөгөөд өөрийн хүсэлтээр захиалгаа цуцалсан тохиолдолд банк хоорондын гүйлгээний шимтгэл 300₮ суутгагдана.

6-4. Худалдан авагч барааны төлбөрийг интернет банкны ДАНСААР болон КАРТААР төлсөн тохиолдолд банк нь гүйлгээ тус бүрийн үнийн дүнгээс шимтгэл тооцож авдаг тул бараа буцаахад энэхүү шимтгэлийн дүнг хасч үлдэгдлийг худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.

Шимтгэлийн хувь:
Голомт банкы карт 2%
Төрийн банкны карт 2%
Хаан банкны карт 2%
бусад картууд 3%

7. БАРААГ БУЦААХГҮЙ БА СОЛИХООС ТАТГАЛЗАХ
7-1. Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан тохиолдолд

7-2. Худалдан авагч барааг ашигласнаас үүдэн барааны үнэ цэнэ буурсан бол

7-3. Барааг худалдан авах, буцаах, солих үйлдлээс үүдэн барааны зах зээлийн үнэ буурсан тохиолдолд

7-4. Хувилан олшруулах боломжтой барааны баглаа боодол гэмтсэн, нээгдсэн бол

7-5. Зөвхөн тухайн худалдан авагчийн захиалгад үндэслэн үйлдвэрлэгдсэн бараа

7-6. Худалдан авагч тухайн барааг нэгээс илүү удаа солих, буцаах тохиолдолд

7-7. Барааг худалдаалах нөхцөлд буцаах, солих боломжгүй хэмээн заасан бараа

8. ҮЙЛЧЛЭХ ЦАР ХҮРЭЭ

8.1 Энэхүү үйлчилгээний нөхцөл зөвхөн Монгол улсад үйлчилнэ.

Хүсэлт илгээх