Бидний тухай
Чанар, аюулгүй байдал
Бид олон улсын чанар, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлыг мөрдөн ажилладаг.
Бүтээгдэхүүний орц, материал
Чанартай, хүний биед сөрөг нөлөөгүй материал ашиглан үйлдвэрлэлээ явуулж байна.
Судалгаа, хөгжүүлэлт
21-р зуунд судалгаа, хөгжүүлэлтгүйгээр хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн шинэ бүтээгдэхүүн бүтээх ямар ч боломжгүй билээ. Тиймээс бид шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд онцгой анхаарч судалгаа хөгжүүлэлтийн баг бүрдүүлэн ажиллаж байна.
Компаний тухай
Нүүдэлчдийн хэв соёлоо хамгийн их хадгалж үлдсэн ард түмэн бол Монголчууд юм. Нүүдэлчдийн соёл ахуй, өв уламжлал нь байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад чиглэсэн байдаг.
Наад брэндийн тоглоом наадгай нь нүүдэлчдийн өвөрмөц соёл ахуйг хойч үедээ болон дэлхий дахинд таниулан сурталчлах, ойлгуулах, суралцахад туслах зорилготой.
Бид хэрэглэгч та бүхэндээ бүтээлч, онцгой хийц, загвар бүхий цогц бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хүргэх болно.
Шагнал, өргөмжлөл
- Монголын Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл"-ийн батламж авав
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын "ENTREPRENUER 2017" арга хэмжээнээс Гарааны бизнес эрхлэгч Оны онцлох Энтрепренер болов
- Үндэсний демо өдөрлөг -2017 арга хэмжээний "Шилдэг Инноваци" болов
- ЖДҮ-ийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи 2018 Олон улсын үзэсгэлэн яармагт оролцон НААД брэнд нь "ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН"-ээр шалгарав
- 2018 ондоо НААД брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Талын Эзэн ХХК Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-аас зохион байгуулдаг оны шилдгүүдэд нэр дэвшиж "2018 оны Шилдэг Жижиг Дунд Үйлдвэрлэгч" боллоо
Монгол ахуй, өв соёл
“Монгол гэр нь одоогоос 3.000 жилийн өмнө бий болсон нүүдэлчдийн оюуны үнэт бүтээл юм”“Эсгий туургатан”-ууд болох Монгол, Хамниган, Түрэг угсаатны олон үеийн туршид аж төрөн сууж ирсэн сууцыг “гэр” хэмээн нэрлэдэг. Монгол гэрийн одоогийн загвар, хэв шинж 3000 орчим жилийн өмнөөс бүрэлдэн тогтсон гэж эрдэмтэн судлаачид үздэг байна. Гэр сууц нь Төв Азийн нүүдэлчин түмний үндсэн амьдрах сууц бөгөөд нүүж, буухад авсаархан, барихад хялбар, бага хугацаа ордог, жилийн 4 улиралд нүүж буухад суурьшсан газрынхаа хөрс шороонд халгаа багатай учраас байгальд ээлтэй, агаар салхийг чөлөөтэй нэвтрүүлдэг зэрэг олон давуу талтай.
Зорилго, философи, түүх
Бидний зорилго
НААД брэнд нь нүүдэлчдийн онцгой тоглоом наадгай, өв соёлыг орчин үеийн болгон хөгжүүлж дэлхийн зах зээлд таниулах зорилготой Монголын үндэсний брэнд юм
Бидний философи
Угсрах, хөдөлгөх, бодит мэдрэмжийг төрүүлэх, бодох, сэтгэх, суралцах зэрэг нь наад брэндийн тоглоом, наадгайн үндсэн философи юм
НААД брэндийн логоны тайлбар
Брэнд нэрний хувьд тоглоом наадгай гэдэг үгнээс санаа авсан. НААДАХ гэдэг үгний үндэс нь НААД юм. Тиймээс тэмдэг нэр болгон НААД гэж нэр өгсөн.
Өнгөний хувьд нүүдэлчдийг илэрхийлэх гол өнгө нь ногоон юм. Шар өнгө нь нартай холбоотой. Фонтны хувьд энэ нь фонт биш зурсан typography юм.
Логоны символ шагай байгаа нь нүүдэлчдийн анхны тоглоом шагай байсантай холбоотой.
Монголчууд морь буусан шагай аз гэж билэгддэг учраас морь буусан шагай дээшээ тэмүүлсэн хэлбэрээр бүтээсэн. Арын хар хөх дэвсгэр нь урт удаан оршин тогтнож, үнэ цэнэтэй байхыг илэрхийлсэн.
Брэндийн тухай
Гарал үүсэл: Монгол улс
Үүсгэн байгуулагдсан: 2016 он
НААД брэндийг хөгжүүлэгч: Талын эзэн ХХК
Үйл ажиллагааны чиглэл: Тоглоом болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ. ODM (Original design manufacturer)
Брэндийн нэр: НААД брэнд
Ажилчдын тоо: 10
Борлуулалтын цэгүүд: 18
Анхны бүтээгдэхүүн: 2017/03/31 -нд "НААД" брэндийн "МиМо" угсардаг гэр
Wikipedia.org: НААД брэнд хуудас
Брэндийн эрхийг эзэмшигч: Талын эзэн ХХК, Их Монгол Девелопмент ХХК, С.Дулам
Эхэлсэн түүх
2012 оноос судалгаагаа эхэлж, 2014 оноос модон загварыг хийж эхлэн туршилтаар нийт 10 орчим загвар гаргасан. Модон загвар нь бөөнөөр үйлдвэрлэхэд хүндрэлтэй, жижиг гэр учир унь болон хананы нарийн хэсгүүд хугарах, гэмтэх, бас жин нь хүнд болж байсан учир гадаад зах зээлд борлуулахад хүндрэлтэй байсан. Олон удаагийн туршилтын үр дүнд одоогийн МиМо гэр (Миний Монгол гэр) -ийн загварыг 2016 онд гаргаж дуусан, 2017 оны 3 сараас үйлдвэрлэж, 3 сарын 31-нд анхны бүтээгдэхүүнээ өлгийдөн авч, 4 сарын 3-наас албан ёсоор худалдаанд гарсан.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу байр 49/1, 4 давхар, 402 тоот
(Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн баруун талд)
Утас: 77118844