Зорилго

Нүүдэлчдийн онцгой тоглоом наадгай, өв соёлыг орчин үеийн болгон хөгжүүлж дэлхийд таниулах Монголын үндэсний НААД брэнд

Бидний тухай
/

Хэвлэл мэдээлэл

НААД брэндийн мэдээ мэдээлэл, блог

Бидний зорилго

“Бид бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа анхнаас нь олон улсын стандартад нийцүүлэхээр зорин ажиллаж байна”

НААД брэндийг үндэслэгч, Талын Эзэн ХХК Гүйцэтгэх захирал С.Сайханбаяр

НААД брэнд нь нүүдэлчдийн онцгой тоглоом наадгай, өв соёлыг орчин үеийн болгон хөгжүүлж дэлхийн зах зээлд таниулах зорилготой Монголын үндэсний брэнд юм

Дэлгэрэнгүй

Сэтгэгдэл

  • С.Энхтуяа

    Гайхалтай сайхан санаа, шинэ оновчтой шийдэл болжээ!!! Баяр хүргэж амжилт хүсье!

    С.Энхтуяа
  • Б.Ирмүүн

    Гоё болжээ. Гадаад Монголыг холбож Монголын уламжлал, амьдрал ахуй соёлыг хүүхдүүдэд мэдрүүлэхэд зориулсан гоё тоглоом байна аа. Амжилт хүсье! Өшөө олон олон тоглоом гэлтгүй Монголынхоо тухай олон зүйл гаргаасай гэж хүсье!

    Б.Ирмүүн
  • Хонгорзул

    Гадаадын эвлүүлдэг тоглоомыг хэдэн зуун мянгаар нь авдаг юм чинь яадаг юм. Жинхэнэ Монгол брэнд

    Хонгорзул

НААД брэндийн МиМо гэрүүд

МиМо гэрийг найз нөхөд, гэр бүлээрээ угсрах болон бусдад бэлэглэхэд нэн тохиромжтой

МиМо гэр M30 (Тавилгатай)

Бүрэн тавилгатай, 225 хэсгээс бүрдсэн, 30 см диаметртэй, тулганаас гэрэл асдаг, хээтэй цагаан бүрээстэй гоёмсог гэр. Жин: 970гр.

Үнэ: 159,900₮

Худалдан авах

МиМо гэр ДУНД
MiMo ger MIDDLE
G20 (Тавилгагүй)

50 хэсгээс бүрдсэн,  хээтэй бүрээстэй, 20 см диаметртэй, тавилгагүй угсардаг гэр. Жин:400гр


MiMo ger MIDDLE: 
Үнэ: 59.900₮

Худалдан авах

МиМо гэр G30 (Тавилгагүй)

Тавилгагүй, 138 хэсгээс бүрдсэн, хээтэй бүрээстэй, 30 см диаметртэй. Тоглоом болон сувинер хэлбэрээр ашиглах боломжтой. Жин: 700гр.

Үнэ: 129,900₮

Худалдан авах

 

МиМо гэрийн давуу талууд

  • МиМо гэр нь 4 ханатай монгол гэрийг 11 дахин багасгаж бүтээсэн тул жинхэнэ бодит гэр мэт мэдрэмжийг төрүүлнэ
  • Нүүдэлчдийн соёл, ахуйг танин мэдэх онцгой ач холбогдолтой бэлэг
  • Гарын авлагын англи, монгол хэл дээрх зурагтай  зааврыг даган МиМо гэр, тавилгыг  хялбар  угсрах боломжтой
  • МиМо гэр нь гадаад найздаа өгөх ганган бэлэг болно
  • МиМо гэрийг авч явахад авсаархан, гоёмсог савлагаатай
  • Тоглоом болон сувинерын зориулалттай
  • Монгол гэр нь одоогоос 3000 жилийн өмнө бий болсон нүүдэлчдийн оюуны үнэт бүтээл бөгөөд МиМо гэр нь энэхүү нүүдэлчдийн ахуй соёлыг илтгэсэн өвөрмөц бэлэг юм
  • МиМо гэрийн тулганаас гэрэл асаж гэр доторхио бүрэн гэрэлтүүлдэг онцлогтой
  • Бүрэн тавилгатай МиМо гэрийг билгэдэл зүй талаас нь нарийн тайлбарласан бөгөөд хүүхэд залуучууд, жуулчид нүүдэлчдийн  уламжлалт өв соёлыг танин мэдэх чухал ач холбогдолтой
  • МиМо гэрийн яс модыг хуванцараар орлуулж хийсэн учраас хугарахгүй

 

story-image

“Монгол дэлхийд юугаар өрсөлдөж болох вэ” гэсэн асуултын хариуг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг нь магадгүй тэр байх

Унших

НААД видео сан

Онцлох видео

Имэйлээ бүртгүүлэх

НААД брэнд, МиМо гэрийн талаар мэдээлэл тогтмол авах
 

Нэмэлт үйлчилгээ

Гэрийн цагаан бүрээс дээр өөрийн байгууллагын лого, мэндчилгээний үг хэвлүүлэн авах боломжтой.
Захиалгын утас: 77118844
Дэлгэрэнгүй

 
Нүүдэлчдийн нэвтэрхий толь төсөл

"НААД брэнд" "Нүүдэлчдийн нэвтэрхий толь" төслийг дэмжин эхлүүлээд байна. Уг төсөл нь нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл уламжлалыг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, мөн дэлхий дахинд олон хэл дээр хөрвүүлэн түгээх зорилготой.

www.nomadpedia.org

Байгууллагад зориулсан санал

Танай байгууллага НААД брэндийн МиМо гэрээс олон тоогоор авах бол манай борлуулалтын менежертэй холбогдож онцгой санал авна уу

Холбоо барих:

Гар утас: 8855-8810 (Д.Мөнхболд) Оффис утас: 7711-8844 

Имэйл: info@taliinezen.com

Байгууллагад зориулсан санал
Фейсбүүк фенүүд
Ажилчид
Бүтээгдэхүүн
Борлуулалтын цэгүүд

Зарагдаж буй газрууд

Улаанбаатар хотод 60 гаруй газруудаар зарагдаж байна.

Дэлгүүр хайх
Зарагдаж буй газрууд

Бидэнтэй нэгдэх

Бидэнтэй нэгдэж НААД брэндийн мэдээллийг цаг алдалгүй аваарай