НААД брэндийг дэмжигч, өв соёлтой хайртай эрхэм хэрэглэгч Та бүхэндээ 60,000 - уулаа болсон өдрийн мэнд хүргэе!
Даяаршилын хүчтэй давалгаанд хойч үе маань үндэсний уламжлалт өв соёлоо өдрөөс өдөрт гээж буй өнөө үед 3,000 жилийн түүхт нүүдэлчдийн гайхамшигт сууц болох Монгол гэрээ хөгжүүлж тоглоом, сувенир хэлбэрээр орлуулж мартагдаж буй соёлыг дэлгэрүүлж байгаа билээ.
НААД брэндийн МиМо гэрүүд дэлхийн өнцөг булан бүрт айл гэрийн хойморт заларч, хүндэтгэлтэй бэлгийн тоонд оржээ.
3 сарын 31-нд бид 2 нас хүрэх гэж байна. Биднийг дэмжиж үндэсний үйлдвэрлэлээ хөл дээр нь босгосон эрхэм хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа.
НААД брэндийн хамт олноос
2019 оны 3 сарын 29