Өнөөдөр бид дэлхийн зах зээлд гарах зорилготой Naad брэндийн үүсгэн байгуулагчидтай ярилцлаа.
Нүүдэлчдийн ахуй соёлыг угсардаг тоглоом хэлбэрээр бүтээх төлөвлөгөөтэй тэд эхний бүтээгдэхүүн болох "Миний Монгол Гэр" буюу "Мимо гэр"-ээ үйлдвэрлэн бэлэн болгожээ.
Ижил төрлийн бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад олон хүн, компани хамтарч бүтээсэн, зарим шинэ, инновацилаг шийдлүүдийг гаргасан энэ бүтээгдэхүүнийг гэр бүл, найз нөхдөөрөө угсрахад, хүнд бэлэглэхэд нэн тохиромжтой.