Үйлдвэрлэл, маркетинг өндөр хөгжсөн орны зах зээлд бүтээгдэхүүнээ таниулж, амжилттай бизнес эхлүүлэхэд бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хамгийн чухал байдаг. Зах зээлийн эрэлт хэрэгцээгээ маш сайн судалж, өөрийн давуу талыг ашиглан зах зээлд дутагдаж буй орон зай, эрэлт хэрэгцээг нөхөх бүтээгдэхүүн гаргаж чадвал тухайн бизнес амжилтынхаа 90 хувийг аль хэдийн гаргалаа гэсэн үг хэмээх бизнес философийг олонтаа дуулж, амжилтад хүрсэн олон бизнес эрхлэгчийн амнаас сонсож байсан.  
Харин бизнесээ амжилтад хүргэхэд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол өөрийн сул талыг хэн нэгний давуу талаар нөхөж, харилцан биедээ тусалж хамтрах. Олон хүний санаа нэг шийдлийг бий болгодогтой адил олон компанийн хамтрал шилдэг бүтээгдэхүүнийг төрүүлж чаддаг. 

Амжилттай бизнес эрхлэхэд хамгийн чухалд тооцогддог энэ хоёр хүчин зүйлийг компанийнхаа эрхэм зорилго болгон ажиллаж өдгөө АНУ, Герман, Турк, Өвөрмонгол зэрэг орнуудад Naad брэндийн "МиМо" угсардаг тоглоомон гэрээ нийлүүлж буй "Талын эзэн" компанийн захирал, тус брэндийг үүсгэн байгуулагч С.Сайханбаярыг МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ цувралынхаа зочноор урьж оролцууллаа.

Өдгөөгөөс гурван жилийн өмнө маркетингийн чиглэлийн хэдэн монгол залуу хамтран бүтээгдэхүүнийхээ судалгааг хийж эхэлжээ. Тэд хамгийн эхэнд Монголоос дэлхий юу сонирхож, юунд хамгийн их анхаарал хандуулж байгааг ажигласан нь монгол гэр байжээ. Тиймд дөрвөн ханатай гэрийг 11 дахин багасгаж, угсардаг тоглоом маягаар бүтээж дэлхийд монгол ёс заншил, соёл уламжлалыг сурталчлахыг зорьсон байна. 

Харин тэдний бизнесээ эхлүүлсэн хоёр дахь зорилго нь ирээдүй хойч болсон хүүхэд багачуудад өв, соёл, ёс заншил, уламжлалыг нь өвлүүлэн үлдээх байж. Эрт дээр үед монгол хүн гэрийн хэсгүүдийг хүүхдэдээ тайлбарлахдаа монгол хүн болгон төлөвшүүлдэг байсан түүхтэй ажээ. Иймд нүүдлийн соёл иргэншлээс хол хөндий өссөн хүүхдүүдэд монгол гэрийн талаар танин мэдүүлж таниулж, тэдний сэтгэлгээ, хүмүүжилд нь хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү угсардаг тоглоомон гэрээ бүтээж эхэлжээ. Тиймдээ ч угсардаг гэрээ 225 хэсгээс бүрдэж байхаар бүтээсэн аж. Тооно гэхэд 9 хэсэг салдаг. Энэ нь хүүхэд гэрийн бүх тавилга, бүрдэл хэсгийн нэршлийг тогтоож, цээжлэхэд зориулагджээ. 

-“МиМо” угсардаг монгол гэр зах зээлд нэлээд эрэлттэй байгаа. Бүтээгдэхүүнийх нь давуу тал, онцлох шийдэл юу вэ? 

-Угсардаг тоглоомон гэр хийх санаагаа анх гаргаад монгол гэрийг бэлгэдэл зүйл талаас нь судалсан С.Дулам багшид хамтран ажиллах санал тавьсан. С.Дулам багш бидэнд гэрийн талаарзөвлөж ажилласан. Тийм болохоор гэрийг барихдаа ямар дарааллаар хэрхэн барих, тавилга бүр ямар бэлгэдлийг харуулж байдгийг шингээсэн. Тухайлбал, гэрийн тавилга гэхэд 12 жилийг бэлгэдэж байдаг байна.Тиймд хоймор хэсэгт заавал авдар байх ёстой. Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг гэж зүйрлэдэг хулганыг авдартай холбож бэлгэдлээр тайлбарлаж байх жишээтэй.  

Мөн бидэнд монгол соёл уламжлалыг дэмждэг "Их Монгол Девелопмент" компанийн захирал Ганхуяг ах олон талаар тусалж дэмжсэн нь бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд асар үнэтэй хувь нэмэр оруулсан.

Гэрээ хийхдээ инновацлаг, шинэлэг шийдлүүдийг олон оруулж өгсөн.Тухайлбал, унины углуургыг гэхэд унахааргүй тогтвортой байх шинэ шийдэл олж патентжуулсан. Мөн баганын суурийг шалтай нь углуургаар холбож өгсөн. Ингэснээр монгол гэрийн эрс эргэнэ гэдэг ойлголт байхгүй болж байгаа юм. Мөн тулганы дороос гэрэл асаах шийдлийг оруулж өгсөн.

Нэгдмэл сэтгэлгээ, хамтын хөдөлмөр биднийг амжилтад хөтөлж байгаа

Талын эзэн" компанийн захирал, тус брэндийг үүсгэн байгуулагч С.Сайханбаяр
Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлэх нь та бүхний эхний зорилт гэсэн. Энэ зорилго нь ямар шатандаа явна?

Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлэх нь та бүхний эхний зорилт гэсэн. Энэ зорилго нь ямар шатандаа явна?

-Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч гадаад хүмүүс маш их сонирхож, гэр маань эрэлттэй байна. Угсардаг, тоглоомон монгол гэрээ АНУ, Герман, Орос, Хятад руу худалдаалж байна. Тухайлбал, Германы томоохон аялал жуулчлалын компанид нийлүүлж байна. Мөн Өвөрмонголд гурван гэрээт боруулагчтай болсон. Түүнээс гадна АНУ-аас хоёр, Туркээс нэг компанийн бүтээгдэхүүн нийлүүлэх санал ирсэн. Мөн АНУ, Турк улсын иргэд хувиараа захиалж авч байна. 

МиМо гэрийг хэрхэн барих вэ?




-Гадаад болон дотоодын хэрэглэгчдийн сэтгэгдэл ямар байна?

-Угсардаг гэрийг хүмүүс тоглоом болгохоос гадна сувинер бэлэг дурсгалын зориултаар маш их сонирхож байна. Зарим нэг гадаад хэрэглэгчээс сэтгэгдлээ ирүүлж байгаа. Өчигдөр гэхэд манай гэрийг худалдан авсан АНУ-ын нэг иргэн “Монгол гэр бол маш том архетекторын шийдэл, монгол хүмүүсийн маш том оюуны өмч  юм. Би энэ гэрийг 2 цагийн турш угсарлаа” гэж хэлсэн.
  • Enkhbulgan Tseveenjav

    Бага насны монгол хүүхдүүдэд үндэснийхээ соёлоор бахархах бүтээл болжээ. Баяр хүргэе. Дашрамд хэлэхэд үнэ хямд боломжийн юм байна

    Enkhbulgan Tseveenjav Монгол улс

-Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлэх нь та бүхний эхний зорилт гэсэн. Энэ зорилго нь ямар шатандаа явна?

-Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч гадаад хүмүүс маш их сонирхож, гэр маань эрэлттэй байна. Угсардаг, тоглоомон монгол гэрээ АНУ, Герман, Орос, Хятад руу худалдаалж байна. Тухайлбал, Германы томоохон аялал жуулчлалын компанид нийлүүлж байна. Мөн Өвөрмонголд гурван гэрээт боруулагчтай болсон. Түүнээс гадна АНУ-аас хоёр, Туркээс нэг компанийн бүтээгдэхүүн нийлүүлэх санал ирсэн. Мөн АНУ, Турк улсын иргэд хувиараа захиалж авч байна. 

Бид бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах зорилгоор хийж эхэлсэн болохоор анхаасаа олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэхийг хичээж ажилласан. Гэрийн эсгий гэхэд халуун оронд очиход үнэр гардаггүй байх, мөн хийц загвар, бүтээгдэхүүний тайлбар, сав баглаа боодлыг хүртэл маш их бодож, төлөвлөж, судалж хийсэн. Энэ нь гадаад зэх зээлд бүтээгдэхүүнээ гаргахад чухал нөлөөтэй байгаа юм.

Эх сурвалж: www.itoim.mn

​С.Сайханбаяр: Угсардаг, тоглоомон монгол гэрээ АНУ, Герман, Орос, Хятад руу экспортолж байна