ТУХАЙ
Наад Брэндийн санаачлагаар Нийслэлийн Боловсролын газар, Номадик Маинд хамтран 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл “Би Монгол хүн” сэдвийн дагуу гар зургийн уралдааныг нийслэлийн болон орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дунд зарлаж байна.
НЭГ. ЗОРИЛГО
Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг Монгол хүн болж төлөвшихөд туслах, дэлхийд Монгол хүн болж танигдах төлөвших суурь мэдлэг олгох, Монгол хүний үнэ цэнийг хэрхэн ойлгож харж байгаа талаарх төсөөллийг нь олон нийтэд хүргэх.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
Нийслэлийн болон орон нутгийн цэцэрлэгийн хүүхдүүд
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид
ГУРАВ. ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Оролцогч нь дараах насны ангиллын дагуу бүтээлээ ирүүлэх
Цэцэрлэг – (нас: 3-5) гар зураг /3 байр/
Бага анги A (нас: 6-8) гар зураг /3 байр/
Бага анги Б (нас: 9-10) гар зураг /3 байр/
ДӨРӨВ. УРАЛДААНЫ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Сэдвийн агуулгад нийцсэн байна
Зөвхөн 1 бүтээл ирүүлэх
Гар зургийг А4 эсвэл А3 хэмжээтэй зургийн цаасан дээр бүх төрлийн будаг, харандааг ашиглан зурсан байх
Уралдаанд оролцож буй бүтээлийн ард талын баруун доод буланд дараах мэдээллүүдийг цэвэр, гаргацтай бичсэн байна
- Бүтээлийн нэр
- Оролцогчийн овог, нэр, нас
- Сургууль, цэцэрлэгийн №
- Багшийн нэр
- Анги
- Харилцах утас, гэрийн хаяг
Нэмэлт материал - Цээж зураг (бүтээлдээ бичгийн хавчаараар цэвэрхэн хавсаргах)
ТАВ. БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ
Бүтээлийг 2018 оны 4 дүгээр сарын 01-30-ны хооронд хүлээж авна.
/Уралдаанд оролцогчид өөрсдийн сургууль, цэцэрлэг дээрээ төвлөрүүлж, нэгдсэн байдлаар авчирч өгнө/
Хаана: СБД, 10-р хороо, Их Тойруу 60, БАТ центр, “Талын Эзэн” ХХК-ийн оффис, 401 тоот
Холбогдох утас: 7711-8844
ЗУРГАА. ДҮГНЭХ ЖУРАМ, ШАЛГАРУУЛАЛТ
Эхний шалгаруулалт: 5 дугаар сарын 01-15-ныг хүртэл www.facebook.com/naadbrand, www.naadbrand.com сайтад байршуулж олон нийтийн үнэлгээг авах
Эцсийн шалгаруулалт: 5 дугаар сарын 16-25-ны хооронд шүүгчдийн шалгуураар шилдэг 12 бүтээл, тусгай байрын 38 бүтээлийг шалгаруулна.
Шүүгчид: Хамтран зохион байгуулж байгаа болон ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөл, мэргэжлийн зураачаас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн утга агуулга, дүрслэл гэсэн номинациудаар нийт 50 бүтээлийг сонгон шалгаруулна.
2018 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд Шилдэг 50 бүтээлээр Үзэсгэлэн гаргаж /Хамтран ажиллах галлерей/ олон нийтэд үзүүлнэ.
Үзэсгэлэн дээр шилдэг бүтээлийн эздийн шагналыг гардуулна.
ДОЛОО. ШАГНАЛЫН САН
Нийт шагналын сан: 2,400,000 төгрөг
Цэцэрлэгийн нас /3-5/
1-р байр : Нэг хүүхэд - 200,000 ₮ - Өргөмжлөл /NP/ - Наад Нэрийн бүтээгдэхүүн | М30
2-р байр : Нэг хүүхэд - 150,000 ₮ - Өргөмжлөл /NP/ - Наад Нэрийн бүтээгдэхүүн | G30
3-р байр : Нэг хүүхэд - 100,000 ₮ - Өргөмжлөл /NP/ - Наад Нэрийн бүтээгдэхүүн | G20
Бага анги А /6-8/
1-р байр : Нэг хүүхэд - 200,000 ₮ - Өргөмжлөл /NP/ - Наад Нэрийн бүтээгдэхүүн | М30
2-р байр : Нэг хүүхэд - 150,000 ₮ - Өргөмжлөл /NP/ - Наад Нэрийн бүтээгдэхүүн | G30
3-р байр : Нэг хүүхэд - 100,000 ₮ - өргөмжлөл /NP/ - Наад Нэрийн бүтээгдэхүүн | G20
Бага анги Б /9-10/
1-р байр : Нэг хүүхэд - 200,000 ₮ - Өргөмжлөл /NP/ - Наад Нэрийн бүтээгдэхүүн | М30
2-р байр : Нэг хүүхэд - 150,000 ₮ - Өргөмжлөл /NP/ - Наад Нэрийн бүтээгдэхүүн | G30
3-р байр : Нэг хүүхэд - 100,000 ₮ - өргөмжлөл /NP/ - Наад Нэрийн бүтээгдэхүүн | G20
Тусгай байр /Ангилал харгалзахгүй/
38 бүтээл - Өргөмжлөл - Ивээн тэтгэгчийн гарын бэлэг, Дэмжигч байгууллагын
нэрэмжит шагнал.
НАЙМ. МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ
Хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагуудын өөрсдийн хамтын ажиллагаатай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилах. Байгууллагуудын өөрийн цахим хаяг, вэб хуудас.
Сайт: www.naadbrand.com
ХОЛБОО БАРИХ
Уралдаан зохион байгуулах комисс:
Хаяг: СБД, 10-р хороо, Их Тойруу 60, БАТ центр, “Талын Эзэн” ХХК-ийн оффис, 401 тоот
Холбоо барих ажилтан: Ц.Энхбулган
Утас: 77118844, 88778607
И-мэйл хаяг: [email protected]
Вэбсайт: www.naadbrand.com