Талын Эзэн ХХК оны онцлох гарааны бизнес эрхлэгч боллоо

A- A A+
Талын Эзэн ХХК оны онцлох гарааны бизнес эрхлэгч боллоо

Бид буюу Naad брэндийн хамт олон /Талын Эзэн ХХК/ ОНЫ ОНЦЛОХ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ гэдэг эрхэм нэр хүндтэй шагналыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын "ENTREPRENUER 2017" арга хэмжээнээс авлаа.

"ENTREPRENUER 2017"

С.Сайханбаяр: "Яг шагналыг гардуулж байхдаа МҮХАҮТ-ын дарга Оюунчимэгэгчийн хэлсэн үг үнэхээр урам зориг өгсөн. 
- Та нар үнэхээр гоё ажлыг эхлүүлсэн. Энэ жил жинхэнэ гялалзсан шүү. Ирэх ондоо илүү их гялалзаарай гэсэн үг надад болон манай хамт олонд асар их урам зориг өглөө" гэв

ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭНДЭЭ... 
Өв соёлоо хайрладаг, дэлгэрүүлдэг эрхэм хэрэглэгч Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 
2018 онд бид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ та бүхэндээ хүргэх болно.

ХАМТРАН АЖИЛЛАГЧ ТА БҮХЭНДЭЭ... 
НААД брэндийн МиМо гэрийг бүтээхэд хамтран ажилладаг байгууллагууд, хувь хүмүүсдээ ажил хөдөлмөрийн арвин их амжилтыг хүсэн ерөөе!

Энэхүү шагнал бол та бидний хамтын ИТГЭЛ, СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ -ийн хүч юм аа.

НААД брэндийн хамт олон 
2017/12/23

Эх сурвалж: http://mongolchamber.mn/mn/newsDetail/721