Ричард Готтлиб нь Global Toy Enterprises ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Дэлхийн тоглоом группын /Global Toy Group/ үүсгэн байгуулагч, захирал юм. Тэрээр Дэлхийн тоглоомын экспертүүд, Дэлхийн тоглоомын мэдээ, Дэлхийн тоглоом, тоглоом үйлдвэрлэгчдийн чуулганы толгой компани болох Дэлхийн тоглоомын группын Гүйцэтгэх захирал, тоглоомын салбарын тоймч гэдгээрээ алдартай хүн юм.
Ричард Готтлиб нь тоглоомын салбарт болж буй үйл явдлын талаарх шинэ содон мэдээ мэдээлэл, тоглоомын сүүлийн үеийн чиг хандлага, тоглоомын бизнесийн үйл ажиллагаанд анализ хийх зэрэг мэдээллүүдийг багтаасан Global Toy News сайтын нийтлэлч юм.
Тэрээр ABC News, CNN, MSNBC, New York Times, Newsweek зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга ярилцлага өгдөг бөгөөд АНУ-ын “Playthings”, Английн “Toys n Playthings”, Испанийн “Juguetes” сэтгүүл болон европын бусад тоглоомын сэтгүүлүүдийн редактораар ажилладаг. Түүнчлэн тоглоомын салбарын олон улсын хурал, зөвлөгөөнд гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, зочин илтгэгчээр оролцдог.
Ричард Готтлиб өөрийн бичсэн “Walmart - н Вант улсад суугаа Элчин сайд” номондоо болон мөн өөрийн блогтоо “Тоглоомын хайрцаг” гэдэг бол тоглоомын салбарт өнөөдөр юу болж байгаа, ирээдүйд юу болох вэ гэдгийг мэдэхийг хүссэн хүмүүсийн очих газар юм гэж бичсэн байдаг.
Мөн тэрээр АНУ-ын Үндэсний тоглоомын танхимын хүндэт гишүүн бөгөөд жижиг, дунд, томоохон тоглоомын үйлдвэрлэгчдэд зах зээлийн хүрээгээ тэлэхэд нь туслах зорилгоор тэднийг олон улсын менежментийн чиглэлээр тоглоомын салбартаа туршлагатай мэргэжлийн хүмүүстэй холбож өгдөг байна.
Үргэлжлэл бий...