Дөмөн хонгор аялгуу тоглолт

СТА, Ардын дуучин Б.Алтанжаргал "Дөмөн хонгор аялгуу" уран бүтээлийн анхны бие даасан тоглолт 2018 оны 11 сарын 02-ны өдөр Корпорэйт Конвеншн төвд амжилттай боллоо.

Тоглолтод Монгол Улсын Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан, "Зун" мюзик продакшн, "Натур дэнс" продакшн, СГЗ, урлаг судлаач Ч.Буянхишиг, яруу найрагч Б.Ичинхорлоо  нар оролцсон байна. 

Мөн СТА, дуучин Д.Жавхаасайхан, СТА дуучин Д.Үүрийнтуяа, СТА дуучин Д.Отгонжаргал, СТА Э.Чулуунчимэг, Б.Батцэцэглэн болон Өвөр Монголын "Улаан мөчир" чуулгын дуучин Д.Цэвэрцэцэг нар хамтран дуулж, ая дуугаа өргөжээ. 

Энэхүү тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар Талын Эзэн ХХК ажиллав.

Та бүхэн тоглолтын зурагнуудтай танилцана уу.