Дунд хэмжээтэй гэрийн тавилга тун удахгүй

G20 загварын МиМо гэр Мидл буюу дунд хэмжээтэй гэрийн тавилгын загвар эцэслэгдээд байна. Одоо хээ угалз, чимэглэлээ зүүчихвэл тун сайхан болно. 
Энэхүү тавилга нь орчин үеийн Монгол гэрийн үндсэн тавилгатай байх бөгөөд M30 загварын том тавилгатай ижил хээ, угалзтай байна.
Нэмэгдсэн зүйлс:
1. Зуух, яндан, дөрвөлж, галын хайч, сэтгүүр
2. Телевиз, ТВ хар төхөөрөмж
3. Эмэгтэй талд толь, шүүгээ
4. Ор дээр дэр
5. Сандал
6. Усны сав (Ган)
7. Эрэгнэг доод давхарт тогоо тавих суурь

Жижиг нэмэлт хэрэгсэл
1. Айрагны хул, Домбо, Данх, Тогоо, тогооны таг, Ааруулын тэвш, Саалийн хувин, Тавагтай идээ

Жич: Телевизийн нүүрэнд байрлуулах зураглалыг МҮОНРТ-ийн "MNB World" сувгийг ярилцан оруулахаар боллоо. Дэлхий дахинд Монгол улсаа зөвөөр сурталчлах учраас тун зохимжтой шийдэл боллоо. Мөн бурхан тахилын хэсэгт уул усны зураг оруулахаар боллоо.

 

www.naadbrand.com | 7711-8844