“Би Монгол Хүн” гар зургийн уралдааны ялагчид тодорлоо

Уралдаан нь Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг Монгол хүн болж төлөвшихөд туслах, Монгол хүний үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаа талаарх төсөөллийг нь олон нийтэд хүргэх зорилготой.

3-5 насны ангилалын шагналт байрын 16 бүтээл
6-8 насны ангилалын шагналт байрын 17 бүтээл
9-10 насны ангилалын шагналт байрын 17 бүтээл 

Эцсийн шатны шалгаруулалт 5-р сарын 26-нд UB art gallery-д шилдэг 50 бүтээлийн дунд шууд зуруулах байдлаар явагдсан нь оролцогчид болон эцэг эхчүүд, үзэгчдийн таалалд нийцсэн шалгуур боллоо.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд НААД брэндийг үүсгэн байгуулагч Талын Эзэн ХХК-ийн захирал С.Сайханбаяр, ”Оливка” хүүхдийн асаргаа сувилгааны төвийн захирал П.Ганчимэг, оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Ай Пи Консалтинг” компанийн захирал Д.Дэлгэрцоо, ”Арти кор” галлерэйн уран бүтээлч зураач Г.Жааханхүү, “Чингис хаан” анимейшн киног бүтээсэн “Ocean Pictures” студийн захирал Б.Тэнгис нар ажиллаа.

Уралдаанд Увс, Дорноговь, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн 9 дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд хамрагдаж нийт 980 хүүхэд багачууд бүтээлээ илгээжээ. Хоёр шатны шалгаруулалтын дүнд шилдэг 50 хүүхдийг шагналт байранд хамруулсан бөгөөд нийт 9 хүүхдийг нэг, хоёр, гуравдугаар байруудад шалгаруулсан байна.

Зохион байгуулагч Наад брэндийн зүгээс 1,350,000 төгрөгийн мөнгөн шагнал болон 1,050,000 төгрөгийн үнийн дүн бүхий МиМо гэр бүтээгдэхүүн, өргөмжлөлөөр урамшуулав. Уралдаанд оролцогчдод  мэндчилгээ дэвшүүлэхээр “Moon Dance’ хамтлаг ирж уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа. Уралдааныг “Хүүхдийн авъяасыг дэмжье” уриатайгаар “IceMark”, “Оливка” компаниуд гарын бэлэг өөрийн бүтээгдэхүүнээрээ ивээн тэтгэсэн байна.

Наад Брэндийн зүгээс энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. 

2018/05/30
НААД брэнд
Талын Эзэн ХХК