Уран сэтгэмж гүн агуулга

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг Монгол хүн болж төлөвшихөд туслах, Монгол хүний үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаа талаарх төсөөллийг нь олон нийтэд хүргэх зорилготой Нийслэлийн боловролын газар, Наад брэнд хамтран “Би Монгол Хүн” гар зургийн уралдаан зарласан билээ.

Уралдаан 3-5, 6-8, 9-10 гэсэн гурван насны ангилалаар зохиогдсон бөгөөд Увс, Дорноговь, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн 9 дүүрэгийн ЕБС, цэцэрлэгүүд хамрагдаж нийт 1000 гаруй бүтээл иржээ.

Бүтээлийг 5 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авч анхан шатны шалгаруулалт 2 өдөр үргэлжилж  шүүгчдийн үнэлгээгээр ангилал тус бүрд 60, нийт 180 бүтээл сонгогджээ. Шалгарсан бүтээлүүлийг www.facebook.com/BiMongolKhun.mn пейж хуудсанд байршуулж олон нийтийн санал авч эхэлсэн байна. Цахим хуудсаар санал авах хугацаа 5-р сарын 21-ны 18 цаг хүртэл явагдана. Олон нийтийн санал нь 2 дахь шатны шалгаруулалтаас сонгогдох 50 бүтээлийг сонгоход нөлөөлөх юм. Эцсийн шатны шалгаруулалт шилдэг 50 бүтээлийн дунд явагдаж ангилал тус бүрийн эхний 3 байрыг энэ сарын  26-нд UB art gallery-д зохиогдох нээлттэй үзэсгэлэнгийн үеэр тодруулна.

2018/05/14