НААД бондыг босгож чадлаа

Та бүхэндээ нэгэн сайхан мэдээ дуулгая.


Сүүлийн 3 сар эрчимтэй ажиллаж бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготойгоор НААД бондыг босгож чадлаа.

Хэдийгээр нээлттэй хүрээнд хийх бодол байсан ч цаг хугацааны хувьд амжихгүй болоод хаалттай хүрээнд 420 сая төгрөгийг босголоо.
Андеррайтер компаниар Ард капитал, хуулийн талаас Эм Ди Эс Хаан энд Лекс ХХК, үнэлгээн дээр CFA С.Тунгалаг, аудитаар Номгон аудит, бондыг Монгол даатгал бүрэн даатгаж бид хамтран ажиллаа.

Та бүхэнд маш их баярлалаа. 


Бидэнд итгэн НААД бондыг худалдан авсан хувь хүмүүс, компаниуддаа маш их баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй хичээж ажилланаа. 


Жич: Бараг л IPO хийх дайны ажил боллоо шүү. Компаний, брэндийн үнэ цэнийг улам өсгөхөд юун дээр анхаарахаа ч мэдэж авлаа. Гарааны компаниуд маань юун дээр анхаарч, яаж ажиллавал хөрөнгийн зах зээлд гарах боломжтой вэ гэдгийг илүү их ойлгож авлаа.

 

Хүндэтгэсэн:

Талын Эзэн ХХК-ийн захирал, НААД брэндийг үүсгэн байгуулагч С.Сайханбаяр

2018/04/25 | НААД брэнд

Эх сурвалж: https://www.facebook.com/saikhanbayar